Эрлийн ажиллагааг дахин эхлүүлжээ

Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн “Салааны гол” гэдэг газар тус сумын харьяат 40 настай эрэгтэй аравдугаар сарын 29-ний өдөр мотоцикльтой Тэлмэн нуурын хажууд элсэнд суугаад сураггүй алга болсон тухай дуудлага ирсэн байдаг. 

Энэ дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх аврах ажиллагаа үргэлжлүүлсээр байна. Нуурын мөсийг зүсэж, усны гүнд хайгуул хийхэд унаж явсан мотоцикль нь олдсон боловч тухайн иргэнийг одоогоор олоогүй байгаа юм. Өнөө өглөө эрлийг дахин эхлүүлсэн байна. 

Эх сурвалж: MNB