УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх саналыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд нар Ерөнхий сайдыг чуулганы хуралдаанд оруулж ирэх санал гаргасны дагуу Ерөнхий сайд оролцож байгаа билээ.
Гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа санал хураалт явулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас чөлөөллөө. Хуралдаанд 50 гишүүн оролцож 76 хувийн саналаар дэмжлээ.