“Монгол бахархал өдөр”-т зориулсан хүчит бөхийн баридпаан ирэх пүрэв гаригт болно

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, “Монгол бахархал өдөр”-т зориулсан хүчит бөхийн баридпаан ирэх пүрэв гаригт (2018.11.08) “Буянт-Ухаа” спортын ордонд болно.

Барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдана.  2012 оноос эхлэн зохиогдож ирсэн “Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба хоёр удаа түрүүлсэн бол улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Н.Ганбаатар, улсын гарьд Ө.Бат-Орших нар тус бүр нэг удаа түрүүлж байсан байна. 

“Буянт-Ухаа” ордонд болох бөхийн барилдааны тасалбарыг өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд худалдаалагдана.