Маргаашнаас эхлэн ихэнхи нутгаар цасаар шуурна

Энэ сарын эхээр цас орж, шороон болон цасан шуурга шуурч, хүйтрэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Өнөөдөр /2018.11.01/ баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ.

Баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрч  Увс нуурын хотгор, Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна. Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилан төлөв мэдээг хүргэе.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: 11 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-ноос ихэнх нутгаар хүйтэрч Монгол Алтай болон Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: 11 дүгээр сарын 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 1,4-нд зарим газраар 7-12м/с, 2-нд ихэнх нутгаар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с хүрч шороон болон цасан шууррга шуурна. 29-1-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус хүрч дулаарна. 2-ноос хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: 2-нд нутгийн баруун хойд хэсгээр, 3-нд зарим нутгаар, 4-нд нутгийн хойд хэсгээр цас орж, салхи 2-3нд ихэнх нутгаар 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 30-2нд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус хүрч  дулаарна, 3-наас хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: 3-нд зарим газраар хур тунадас цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 2-3нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 3-наас ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.