Монголын хөлбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудыг энэ сард чухал тоглолтууд хүлээж байна.
Хөлбөмбөгийн багуудаас анх удаа олимпийн эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөх эмэгтэйчүүдийн шигшээ баг Тажикстанд очоод байна. Манай бүсгүйчүүд Сингапур, Филиппин, Тайвань, Тажикстаны багуудтай өрсөлдөх юм.
Мөн эрэгтэй шигшээ баг Филиппинд очоод байна. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөх Монголын шигшээ баг БНАСАУ, Тайвань, Хонгконгийн багуудтай тоглоно.
Эммэгтэйчүүдийн тоглолт энэ сарын 4-8-ны хооронд Тажикстанд болох бол эрэгтэйчүүдийн тоглолт энэ сарын 11-16-ны өдрүүдэд Филиппинд болно.