Шинэ дүрэм: Тасархай зураасгүй газар буцаж эргэвэл 50 мянгаар ТОРГОНО

Өнөөдрөөс эхлэн Замын хөдөлгөөний шинэ дүрэм мөрдөгдөж эхэллээ. Тус дүрмээр замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч болон зорчиж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, хариуцлагыг илүү чангатгах юм. 

Ингээд ямар тохиолдолд жолоочийн эрхийг хасах талаар дэлгэрэнгүй хүргэе. 

Жолоочийн жолоодох эрхийг дараах таван тохиолдолд ХАСНА

 

  1. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;
  2. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол
  3. Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол,
  4. 3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол
  5. Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол жолоочийн жолоодох эрхийг хасна. 

Мөн дараах тохиолдолд жолоочийг ТОРГОНО

  • Жолооч хурдтай явж байгаад улаан гэрэл асаж, гэнэт тормослоод шар тэмдэглээ дээр зогсвол Замын хөдөлгөөний шинэ дүрэмд заасны дагуу торгуулна. Шар гэрэлтэй бүх уулзварыг камержуулсан учраас дүрэм зөрчсөн жолооч нарт гэрийн хаягаар нь торгуулын төлбөр хүргэгдэнэ гэдгийг энэ онцолж байна. Мөн тухайн чиглэлийн зам түгжрээтэй байвал ногоон гэрэл ассан ч түгжрээ арилтал жолооч машинаа зогсоож, дараагийн зөршөөрсөн гэрлээр хөдлөх юм. Хэрэв түгжрээтэй байхад ногоон гэрлээр гараад шар тэмдэглэгээн дээр түгжирч зогсвол мөн л торгуултай.