УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар ЖДҮХСангаас зээл авсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь огцруулахаар болсноо мэдэгдээд буй. Тэгвэл дөнгөж сая сайд Б.Батзориг одоо 16:30 цагт Төрийн ордны 4 давхрын Нутгийн удирдлагын танхимд хэвлэлийн бага хурал зарлаж "Миний бие хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаснаа та бүхэнд мэдэгдэж байна". хэмээн сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэрбээр 16:30 цагаас зарласан хуралд дээрх ганц өгүүлбэрийг хэлсэн юм. Сэтгүүлчдээс асуулт асуух гэсэн боловч тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахгүй гээд танхимаас гарав.