Явган хүний зам аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Худалдаа хөгжлийн банкны барилгын хашааг татуулж, явган хүний зам талбайг гаргууллаа.
Худалдаа хөгжлийн банкнаас явган хүний зам гаргуулах тухай хугацаатай мэдэгдлийн хариуд 2018.10.27-ны өдөр хашаагаа татаж, явган хүний зам талбайг өөрийн хөрөнгөөр тохижуулахаар болсны дагуу ийнхүү хашаагаа татсан байна. Өнөөдрөөс тохижилтын ажил хийгдэж эхэлнэ.