Нийслэлийн хэмжээнд дийлэнх зам талбайд цас орж халтиргаа, гулгаа үүсэж хөдөлгөөний хурд нийлээдгүй удааширч байна. Үүнээс үүдэлтэйгээр осол аваар гарах магадлал өсч байгаа учир жолооч тээвэрчид та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг болон хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоно уу.
Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байгаа тул Дархан-Уул аймгаас гарах бүх чиглэлд буюу Улаанбаатар, Орхон, Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчих хөдөлгөөн, Булган - Орхон, Булган - Хөвсгөл мөн А0603 кодтой Цэцэрлэг - Тосонцэнгэл - Нөмрөг чиглэлийн автозамын хөдөлгөөнийг хаасан байна. Иймд онц шаардлагагүй бол тус чиглэлүүдийг зорихгүй байхыг анхааруулж байна.
Хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын нөхцөлд тохирсон өвлийн дугуйг хэрэглэж тохирох хурдыг сонгож анхаарал болгоомжтой зорчино уу.