Нийслэлийн Газрын албанаас Чингэлтэй дүүрэгт шинээр тавих хоёр авто замын газрыг чөлөөллөө.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Далан давхарын урд талын авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдсан 1.2 км авто зам, тус дүүргийн 16 дугаар хороо, 139 дүгээр бага сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн урд авто машины зогсоолын талбайн газрыг тус тус чөлөөлжээ.
Эдгээр хоёр авто замын нөлөөлөлд 7 нэгж талбарын 2221 м2 газар өртсөн бөгөөд авто замыг шинээр тавьж дууссан гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.