“Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе” сэдэвт форум болно

Мэргэжлийн сэтгүүл зүй, сэтгүүлчдийн ёс зүйн талаар хөнддөг  “Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе” сэдэвт сэтгүүл зүйн ёс зүйн хоёрдугаар форум маргааш  Шангри-Ла зочид буудалд болох гэж байна. /2018.10.23/

Форумаар сэтгүүлчид мэргэжлийн сэтгүүл зүй дижитал эрин үед ямар байх ёстой, мэргэжлийн ёс зүй энэ үед ямар үүргийг гүйцэтгэх вэ, сэтгүүлчид сошиалчдын ялгаа нь юун дээр харагдах вэ гэх мэт асуудлаар илтгэл хэлэлцүүлэх юм байна. 

Фэйсбүүк хэрэглээгээрээ азидаа толгой цохиж яваа манай улсад сошиалын хэрэглэгчид “бид сэтгүүлчдээс илүү ажиллаж байна”,  зарим нь “олон талт байр суурь, баталгаатай эх сурвалж, үнэн бодит мэдээлэлгүй дижитал орчинд хэн хүссэн нь юу дуртайгаа бусадтай хуваалцах нь худал хуурмагийг дэвэргэж байна” хэмээн тодорхойлж байна. Тэгвэл эдгээр асуултуудад хариулт өгөх нь энэ удаагийн Ёс зүйн форумын онцлог ажээ.

Форумд дараах сэдвүүдээр илтгэл тавина. Үүнд:

  • Цахим сайтууд болон нийгмийн сүлжээн дэх “үзэн ядалтын үг хэллэг”-ийн хандлага Г.Гүнжидмаа /ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал/
  • Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе / Проф, доктор Александр Гоерлах Олон улсын харилцааны ёс зүйн Карнегийн консулд ахлах судлаач/
  • Цахим хэвлэлийн өөрийн зохицуулалтын олон улсын туршлага ба ёс зүй / Ноён Манфред Протце, Германы Хэвлэлийн Зөвлөлийн орлогч дарга, хэвлэлийн төлөөлөгч асан/
  • Цахим орчинд хэвлэл мэдээлэл өөрийгөө зохицуулах боломж туршлага /О.Ариунбилэг, ХМЗ-ийн Ёс зүйн хорооны гишүүн, GoGo.mn сайтын Ерөнхий редактор/

Харин дараах сэдвүүдээр хэлэлцүүлгүүд өрнөнө. Үүнд:

  • Мэргэжлийн сэтгүүл зүй ба нийгмийн сүлжээ
  • Нийгмийн сүлжээнд сэтгүүлчийн манлайлал