Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоор өнөөдрөөс эхлэн 12 жилээс дээш насжилттай, бага оврын микроавтобусуудыг нэвтрүүлэхгүй болж байгаа юм байна. Учир нь өнгөрөгч есдүгээр сард тус аймгийн гурван микроавтобус ОХУ-ын нутаг дэвсгэрт осолдсон билээ. Хэдийгээр хүний амь нас эрсдээгүй ч олон хүн гэмтэж бэртсэн асуудал гарсантай холбогдуулан ийм арга хэмжээ авч байгаа юм.
Казахстан Улс руу зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг 70 микроавтобус байдгаас 10 гаруй нь стандартын шаардлага хангадаг байна. Иймд мэргэжлийн байгууллагаас цаашид улс дотор ч стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх явдлыг таслан зогсоохоор ажиллаж эхэлжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин