Улсын Ерөнхий прокурорын газар, Тээврийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран “Зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудлууд” сургалт улсын хэмжээнд эхэллээ.
Зам тээврийн осол дорвитой буурахгүй, орон нутагт өссөн, ослын улмаас хүний амь нас эрсдэх, эрүүл мэндээр хохирох, эд хөрөнгийн хохирол учрах үр дагаврыг үүсгэдэг тул энэ төрлийн гэмт хэргийг бүрэн шалгаж тогтоох, гэмт хэрэг бүрт шалтгаан нөхцлийг тогтоон арилгуулах арга хэмжээ авах явдал чухал ач холбогдолтой байна.
Олон улсад болон манай улсад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоор амь насаа алдах явдлыг багасгах чиглэлээр тодорхой зорилт дэвшүүлж байгааг хэрэгжүүлэх үүднээс автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шуурхай, бүрэн шалгаж тогтоох, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын мэргэжилтнийг сургах, тэдний мэргэжлийн хөгжлийг дэмжих, урьдчилан сэргийлэх оновчтой арга хэмжээг тодорхойлох, хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх зорилгоор уг сургалтыг 2019 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд зохион байгуулах юм.
Сургалтанд 21 аймаг, алслагдсан 3 дүүргийн Цагдаагийн газар, хэлтэс, Прокурорын газрын алба хаагчид хамрагдах бөгөөд тэд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байд Автотехникийн шинжилгээнд тулгамдаж буй асуудал, Зам тээвийн ослын шалтгаан нөхцөл-урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг сэдвүүдээр сургалт явагдах юм.
Сургалт энэ сарын 18-ны өдрөөс Булган, Эрдэнэт хотуудаас эхэлсэн бөгөөд 11 дүгээр сарын 1-ний өдрөөс Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудаар үргэлжлэх юм.
Эх сурвалж: ТЦА