Хайлаастын уулзвараас Дарь эхийн замын ажил хийгдэж байна

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 21 дугаар хорооны Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 у/м төмөрбетон гүүрийн /Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3 дугаар хэсэг/ барилгын ажлын хүрээнд авто замын нөлөөлөлд нийт 105 нэгж талбар өртсөн бөгөөд 101 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлт хийгдсэн. Үлдсэн 4 нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөж, байна.

Өнөөдрийн байдлаар тухайн ажлын хүрээнд 57 у/м гүүр, 2 цэгт ус зайлуулах хоолойн ажил хийгдэж дууссан бөгөөд цахилгааны шугам, цэвэр усны шугамын шилжүүлэг, 2 уулзварт гэрлэн дохио суурилуулах, авто замын гэрэлтүүлгийн угсралт, борооны ус зайлуулах далд шугам болон авто замын барилгын ажил үргэлжлэн хийгдэж байна.

Эх сурвалж: MNB