АТГ-аас  нэгдүгээр сургуулийн захирлыг саатуулжээ

Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг баривчилсан  тухай мэдээлэл гараад буй. Тэгвэл уг мэдээллийг АТГ-ын эх сурвалж үнэн гэдгийг баталлаа. 

Түүнийг сургуульд хүүхэд элсүүлэхдээ бусдаас удаа дараа хахууль авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм байна. Уг хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах гэсэн боловч  прокурорын зөвшөөрөлгүй тул одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. 

Бид энэ тухай эргэн мэдээлэх болно.