МАН-ын бүлэг Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томилохыг дэмжлээ

УИХ-ын чуулганы үдээс өнөөдрийн өмнө хуралдаанаар Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалаас чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор чуулганы завсарласны дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа.

Улмаар Зам, тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг нэр дэвшүүллээ. Удирдах зөвлөлийн хурлын дараа Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатар "Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөжлийн сайдад миний нэрийг дэвшүүллээ. Энэ бол МАН-аас надад ирж буй улс төрийн даалгавар. Энэ яаманд таван салбар харьяалагддаг маш хариуцлагатай яам. Амаргүй цаг үед төрийн ажлын ачаа авах даалгавар ирлээ гэж  хүлээж авлаа. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасны дараа цаашдын бодлого үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгнө" гэсэн юм.

Ингээд МАН-ын бүлэг Удирдах зөвлөлийнхөө хуралдаанаар Я.Содбаатарыг Зам, тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томилох нь зүйтэй гэж үзлээ.