Жил бүрийн 9 дүгээр сарын сүүлчийн болон 10 дугаар сарын эхний долоо хоногийг олон улс орны сэтгүүлчид Ёс зүйн өдрүүд болгон тэмдэглэж, “Би ажлаа хийхдээ ёс зүйгээ баримталж чадсан уу” гэдгээ эргэн харж, цаашид анхаарах зүйлээ өөртөө сануулдаг. Монголын сэтгүүлчид 2015 оноос энэ үйл ажиллагаанд нэгдэн, Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Ёс зүйн өдрүүдийг тэмдэглэж хэвшээд байна. Үүнтэй холбогдуулан Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гишүүн, www.udriinsait.mn-ий эрхлэгч Х.Болормаатай ярилцлаа.
-Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдаад гурван жил гаруй болж байна. Энэ хугацаанд ямар үр дүн гарав?
-Ажил хийх явцад алдаа гаргах явдал хэнд ч тохиолдож магадгүй. Алдаагаа засдаг байх нь ёс зүйтэй байгаагийн нэг илрэл. Алдаагаа засахын тулд эхлээд алдаа гаргажээ гэдгээ мэдэх ёстой шүүдээ. Алдсанаа мэдэхгүй бол юугаа засах билээдээ. Алдаа гаргаснаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө мэдэж болно, өөр хүн хэлж өгч болно. Хэвлэл мэдээллийн зөвлөл бол хэлж өгдөг газар. Зүгээр хэлээд өнгөрөхгүй, яагаад алдсан, яаж засах вэ гэдэг аргыг нь бас зөвлөдөг. Тиймээс нааштай үр дүн гарч байна. Тухайлбал, манай сэтгүүлчид мэдээн дунд үзэл бодол оруулахаа больж байна. Хэвлэл мэдээллийн зөвлөлд өөрсөдтэй нь холбоотой гомдол ирэхэд хариу тайлбар гаргаж өгдөг болж байна. “Манайханд сургалт явуулаад өгөөч” гэсэн хүсэлт ирүүлдэг болсон. Цагдаа, прокурор, шүүгчид ч сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой өргөдлийг хүлээж авалгүй, Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандахыг зөвлөөд явуулдаг болж байгаа.
-Танайд ямар хүмүүс, ямар гомдол гаргаж байна вэ?
-Жирийн иргэнээс эхлээд банкны захирал, ИТХ-ын дарга зэрэг албан тушаалтан, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж хүртэл ханддаг. Сэтгүүлчид өөрсдөө ч гомдол гаргасан удаатай. Олонх нь “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1-д заасан “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүлзүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэсэн заалтыг зөрчсөн гэх гомдол байдаг.
-Ёс зүйнзарчим мөрдөх нь хэн а шигтай юм бэ?
-Хүн бүрт ашигтай. Ёс зүйтэй сэтгүүлч ажиллуулж байгаа байгууллага нэр хүндтэй байдаг. Хүмүүс ярьдаг шүүдээ, “Энэ сонин дээр гарсан зүйлд итгэж болно” гэж. Уншигч, захиалагчдын итгэл бол маш том шагнал. Ёс зүйтэй сэтгүүлчдэд бас ашигтай. Тэр сэтгүүлчийг хаана ч очоод, хэнтэй ч уулзахад хүмүүс хүлээж авна. Аль ч байгууллага ажилд авна. Хамгийн гол нь уншигч, үзэгч, сонсогчдод ашигтай. Тэр мэдээ, сурвалжилга, нийтлэлд эргэлзэхгүй. Нэг л сайтаас баталгаатай мэдээлэл авч болно. Ёс зүйтэй байгууллагад ажилладаг, ёс зүйтэй сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ бол дээд зэрэглэлийн рестораны чанартай, амттай, шингүүртэй хоол л гэсэн үг шүү дээ.
-Зарчмыг яаж мөрдүүлэх вэ?
-Аливаа өөрчлөлтийг дээрээсээ хийвэл үр дүнтэй байдаг. Тиймээс сэтгүүлчдээ ёс зүйтэй болгохын тулд сонин, сэтгүүл, радио, телевиз, сайтын эрхлэгч нар өөрсдөө ёс зүйтэй байх шаардлагатай. Тэгээд сэтгүүлчдэдээ “Мэргэжлийн ёс зүйгээ дагаж мөрд” гэж шаардах хэрэгтэй. Их сургуулиуд оюутандаа сэтгүүлчийн ёс зүйн хичээл зааж, ойлгуулах ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлч ажилд авахдаа “Та мэргэжлийн ёс зүйгээ мөрдөөрэй “гэж сануулах нь бас зөв.
-Чөлөөт сэтгүүлчдэд ёсзүйн зарчим хамаатай юу?
-Хамаатай байлгүй яах вэ. Ёс зүй бол хувь хүний ухамсраас ихээхэн шалтгаалдаг зүйл. Ухамсартай сэтгүүлчид өөрсдөө сайн дураараа хэм хэмжээгээ баримтлаад ажиллана. Хэвлэл мэдээллийн зөвлөл 2015 онд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим” баталсан. Үүнийг мөрдөж ажиллахыг Монголын бүх сэтгүүлчдэд уриалж байгаа. Энэ уриалга чөлөөт сэтгүүлчдэдч хамаатай. “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг баримтал” гэж сэтгүүлчдийг, байгууллагуудыг шахаж шаардаагүй. Уг зарчим дээр тулгуурлаад өөрсдийн ёс зүйн зарчмаа боловсруулан, мөрдөх боломжтой.
-Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол ирлээ. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллага залруулга гаргачихсан байвал яадаг вэ?
-Ёс зүйн хороо уг гомдлыг хэлэлцэнэ. Учир нь тэр байгууллага ёс зүйн алдаа гаргасан, үгүйг хороогоороо хэлэлцэж байж л тогтооно шүү дээ. Харин шийдвэр гаргахдаа залруулга гаргасан, эсэхийг харгалзаж үздэг. Тэр байгууллага ийм алдаа гаргажээ, тэрийгээ өөрсдөө засаж, залруулжээ гэж олон нийтэд мэдээлдэг гэсэн үг.
-Хэрвээ гомдол гаргагч гомдлоо буцаагаад авчихвал хэлэлцэх үү?
-Ийм тохиолдолд хэлэлцэхгүй.
-Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дүгнэлтийг гомдол гаргасан хүншүүхэднотлохбаримтболгожөгдөггэхюм. Энэ үнэнүү?
-Хэвлэл мэдээллийн зөвлөл бол сэтгүүлчийн ёс зүйн асуудлы гхэлэлцдэг байгууллага. Харин шүүх бол эрх зүйн асуудал хэлэлцдэг байгууллага. Ийм хоёр өөр байгууллага нэг нэгнийхээ дүгнэлтийг нотлох баримт болгох боломжгүй. Хэвлэл мэдээллийн зөвлөл энэ талаар цагдаа, прокурор, шүүхийн ажилтнуудтай санамж бичиг байгуулан ажиллаж байгаа.
-Сэтгүүлчид голдуу ямар алдаа гаргаж байна вэ?
-Баримт нягтлах ажлаа дутуу хийж байна. Нэг мэдээлэл олмогцоо 2-3 эх сурвалжаас тодруулж, нягтлалгү мэдээлчихэж байна. Өөр сонин, сайт, телевизийн мэдээг эх сурвалж гэж андуурах явдал түгээмэл байна. “Залруулга гаргана”, “Хүлцэл өчиж байна” гэж Хэвлэл мэдээллийн зөвлөлд мэдэгдсэн хэрнээ түүнийгээ биелүүлэхгүй байна. Зөвлөлөөс биш, гомдоосон хүнээсээ уучлал гуйх ёстой шүү дээ.
-Танайд хандсан хүн бүрийн гомдол бодитой байдаг уу?
-Шүүмжлэл, доромжлол, хувийн нууц гэж юуг хэлдгийг мэдэхгүй, шүүмжлэлийг доромжлол гэж ойлгодог, бүх зүйлээ нууц гэж үздэг албан тушаалтан манай улсад цөөнгүй байдаг нь ёс зүйн хороогоор гомдол хэлэлцэхэд анзаарагддаг. Шүүмжилсэн байхад доромжиллоо гэж ойлгосон, өөрөө олны нүдэн дээр ил ажиллах албан тушаалыг сайн дураараа хашиж байгаа атлаа бүх зүйлээ хувийн нууц гэж эндүүрсэн гомдол ирвэл зөвлөл “Энэ редакц ёс зүйн зарчим зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлт гаргадаг.
Эх сурвалж: Erennews.mn