Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд манай улс мөн энэ жил найм дахь жилдээ "Автомашингүй өдөр"-ийг зохион байгуулах гэж байна. Энэ жилийн “Автомашингүй өдөр”-ийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” гэсэн уриатайгаар энэ сарын сарын 22-ны бямба гарагт зохион байгуулахаар боллоо.
Бямба гаригт Улаанбаатар хотын төвийн зарим гудамж замын хөдөлгөөнийг өглөөний 07:00-19:00 цагийн хооронд хязгаарлаж хаана.
Дашрамд дурдахад, Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарах юм.