Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар ирэх сард хоёр өдөр бүх нийтээр амарна. Тодруулбал, арван нэгдүгээр сарын 14-ны өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохиож байгаа бөгөөд хуульд зааснаар энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амардаг юм. Өөрөөр "Монгол бахархлын өдөр" гэж нэрийддэг.
Харин арван нэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны өдөр болно.