НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох санал асуулгыг УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлагаар явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар байдлаар 42 мянган хүн НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгохыг дэмжиж саналаа өгсөн байна.
Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх боломжтой эсэх талаар Сангийн сайд Б.Жавхлан "НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох эдийн засгийн боломж байхгүй. Энэ удаа цаг хугацааны хувьд боломжгүй зүйл. Ирэх жил НӨАТ-ын буцаан олголтод 400 тэрбум төгрөг төлөвлөсөн. Үүнийг таван хувьд болгоход нэмээд 600 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болно. Төсөвт тийм боломж байхгүй. Санал асуулга нэгэнт эхэлсэн. Дуустал нь харъя гэсэн байр суурийг УИХ-ын дарга илэрхийлсэн. Миний зүгээс төсвийн нөхцөл байдлаа танилцуулсан" гэв.