Та бүхэндээ 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, сурах их үйл хэрэг болоод сурган хүмүүжүүлэх гэгээн их үйлсэд тань өрнүүн дэлгэр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
Гэрэлт ирээдүй, алс хэтийн итгэл найдвар, өмөг түшиг болсон Та бүхний баяр талархал, амжилт ололт, хүүхэд багачуудын инээд хөөр, оюутан залуусын хүсэл тэмүүлэл бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, хөгжил дэвшлийн тулгуур багана, оюун ухааны охь ундарга, боловсрол мэдлэгийн алсын хараа юм.
Иймд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх бодлого болоод түүний хэрэгжилт ямагт Улаанбаатар хотын иргэн Таны төлөө, Улаанбаатар хотыг сурч мэдэхээр зорин ирж буй оюутан залуусын төлөө, аав ээжийнхээ гараас эрдмийн өргөө руу чавхдан гүйлдэж буй хүүхэд багачуудын төлөө, иргэн нэг бүрийн төлөө зориулагдах учиртай. Энэ бол Шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх зорилтыг хангах, үр дүнд хүрэх эрхэм зорилгын үндсэн гол чиг шугам, үүрэг хариуцлагын газрын зураг юм.
Тэгш, хүртээмжтэй боловсролын төлөөх сайн санаачилга, сайн үр дүн бүхэн Улаанбаатар хотын иргэн нэг бүрд тусыг өгч, гэрлийг түгээх болтугай.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР