"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмыг анх удаа Монголд зохион байгуулж буй. Монголын багийн анхны алтан медалийг өчигдөр /2023.08.17/ "Степп Арена"-д болж, жүдо бөхийн тэмцээний охидын 44 килограммийн жинд "Мон-Алтиус Цагаанбаатар" академийн Тогтбаатарын Отгонжаргал хүртлээ. Тэрбээр шигшээ барилдаанд Тайванийн Хуан Вень И-тэй цаг сунган өрсөлдөж, торгуулиар ялжээ.
Т.Отгонжаргал нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын уугуул, цаатан айлын охин гэнэ. Түүний төрсөн эгч Т.Даваажаргал нь самбо бөхийн Азийн аварга ажээ.
Т.Отгонжаргал мөн 2020 оны самбо бөхийн өсвөр үeийн Монгол Улсын Аварга шалгаруулах 37 дугаар тэмцээнд амжилттай оролцож, аваргын алтан мeдаль хүртсэн амжилтыг үзүүлж байжээ.
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын жүдо бөхийн төрөлд долоон орны 56 тамирчин өрсөлдөж байна.