УБЗАА, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын тогооч нарын холбоо, Монголын ресторан, зоогийн газрын холбоо хамтран Сүхбаатарын талбайд “UB Food festival 2023”-ыг энэ сарын 18-20-ны өдөр зохион байгуулна.
Тус арга хэмжээг монгол үндэсний хоолны соёлыг гадаад дотоодын иргэдэд таниулах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, зочлох үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж ирсэн. Уг фестивальд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг аж ахуйн нэгж, байгууллага монгол, хятад, япон, солонгос, тайланд, европ үндэсний хоол, зууш болон кофе, амттанаар үйлчилнэ.
Ес дэх жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээ нь хоолны амталгаанаас гадна урлагийн тоглолт, олон төрлийн тэмцээн уралдаан, шоу үзүүлбэрээр үргэлжилнэ.