Манай улсад энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 323.9 мянган гадаадын жуулчин иржээ. Эдгээр жуулчдын хамгийн их буюу 129 мянга орчим нь ОХУ-аас ирсэн байна. Мөн БНСУ, БНХАУ, Казахстан зэрэг улсаас хамгийн олон жуулчин ирээд буй. Тодруулбал,
ОХУ-аас 129 мянга
БНСУ-аас 68.8 мянга
БНХАУ-аас 52.2 мянга
Казахстанаас 12.8 мянга
Японоос 9.1 мянга
АНУ-аас 8.4 мянга
Беларусиас 4.3 мянга
ХБНГУ 4.2 мянгА
Францаас 3.4 мянга
Турк улсаас 2.8 мянган жуулчин манай улсад иржээ.
Түүнчлэн өнгөрсөн сард БНСУ-аас 32.8 мянган жуулчин нэвтэрчээ. Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээлснээр энэ онд манай улс БНСУ-аас 150 мянган жуулчин хүлээн авахаар төлөвлөжээ.