Хичээлийн шинэ жил дөхөх үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймд ямар зохицуулалт хийх талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригоос мэдээллээ.
Тэрбээр "Хичээлийн шинэ жилтэй холбогдуулаад долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалт хийж байгаад өөрчлөлт оруулах тооцоололтой байна. Гэхдээ одоогоор эцэслэгдээгүй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Дугаарын хязгаарлалтыг өөрчилж, наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын дунд хүртэл тодорхой зохицуулалт оруулахаар урьчилсан байдлаар төлөвлөж байгаа" гэв.