Оскарын шагналт жүжигчин Мишель Иёо 60 настайдаа хуримаа хийлээ

“Everything Everywhere All at Once” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын гол дүрийн шилдэг жүжигчний шагнал хүртсэн Ази гаралтай жүжигчин Мишель Иёо хуримаа хийжээ. Тодруулбал, тэрбээр Францын бизнесмен Жин Тодтоос гэрлэх санал авч, хамт амьдарч эхэлснээс 20 орчим жилийн дараа хуримаа  Швейцарт хийжээ.

Мишель Иёо 60 настайдаа түүний нөхөр “Ferrari”-гийн захирал асан Тодт 77 настайдаа ийн хуримаа хийлээ. Энэ тухай Иёо “Гэрлэх санал хүлээн авснаас 19 жилийн дараа бид гэрлэлээ. Энэ хүртэлх хугацаанд биднийг хайрлаж байсан гэр бүлийнхэндээ баярлалаа. Хамтдаа энэ гайхалтай мөчийг тэмдэглэж байгаадаа сэтгэл хангалуун байна” хэмээн инстаграммдаа бичжээ.

Хосууд 2004 оны зургадугаар сарын 04-нд Шанхайд танилцаж, мөн оныхоо долдугаар сарын 26-нд Тодт гэрлэх санал тавьж Иёо зөвшөөрч байжээ. Үүнээс хойш 6992 өдрийн дараа буюу энэ оны долдугаар сарын 27-нд Женев хотод хуримаа хийсэн байна.

Эх сурвалж:CNN