Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт эхэлсэн барилгын "А" даалгавар болон барилгын ажлын зөвшөөрлийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжаар түдгэлзүүлжээ. Улмаар хуулийн дагуу судалж, зохих арга хэмжээ авах юм байна.
Тус газарт нийслэлийн АН-ын контор, үйлчилгээний барилга барихаар 2019 онд зөвшөөрөл авч байжээ.