Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэрэгт буруутган өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хорьж буй. Түүнийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван өдрийн турш үргэлжиллээ. Улмаар шүүх саяхан шийдвэрээ танилцуулсан байна.
Прокуророос түүнд 12 жилийн ял оноох саналаа шүүхэд танилцуулсан юм. Харин шүүх хэлэлцээд есөн жил зургаан сарын хорих ял оноожээ. Яруу найрагч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан" гэсэн үндэслэлээр шүүсэн юм.
Шүүх удахгүй шийдвэрээ олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ.