Асашёрюү Д.Дагвадоржийн ах Д.Сугаррагчаагийн дунд хүү Хошёорюү С.Бямбасүрэн Японы мэргэжлийн сумогийн Дээд зиндааны долоодугаар сарын барилдаанд 12 даваа, 3 унаатайгаар Эзэн хааны цомыг анх удаа гардаж, ОЗЭКИ цолны болзлоо хангалаа.
Японы мэргэжлийн сумогийн долоодугаар сарын тэмцээн долдугаар сарын 9-23-ны өдрүүдэд Нагоя хотын "Aichi Prefectural Gymnasium" ордонд болсон юм. Зуны тэмцээнд "Тацүнами" дэвжээний бөх, зүүн жигүүрийн сэкивакэ Хошёорюү Сугаррагчаагийн Бямбасүрэн 12 даваа, 3 унаатай Эзэн хааны цомыг анх удаа гардаснаас гадна гурван тэмцээний нийлбэр даваа нь 33 болж мэргэжлийн сумогийн түүхэнд 257 дахь озэки цолны болзлыг биелүүлэв.
Уйлмаар нэмэлт барилдаанд маэгашира Хокүтофүжиг давснаар дээд зиндаанд түрүүлсэн Монголын 10 дахь сумоч боллоо.