Узбекистан улсын Ташкент хотноо долоодугаар сарын 13-22 хооронд зохиогдсон Азийн сурагчдын АШТ-нд Монголын баг тамирчид амжилттай оролцжээ.
Тэмцээнд нийт 17 орны 320 гаруй өсвөрийн шатарчин охид, хөвгүүд тус бүр зургаан насны ангилалд өрсөлдөж, оюун ухаанаа сорьлоо. Монгол Улсаас нийт 20 өсвөрийн шатарчид оролцохдоо дараах амжилтуудыг гаргажээ. Тодруулбал,
Түргэвчилсэн төрөлд:
Идэрийн_ЦЭЛМЭГ 1-р байр, 7 хүртэлх нас
Идэрийн_ЦЭЛМҮҮН 2-р байр, 9 хүртэлх нас
Цэнгэлийн_АМИН-ЭРДЭНЭ 1-р байр, 11 хүртэлх нас
Ганбатын_ТЭНГҮҮНДАЛАЙ 1-р байр, 13 хүртэлх нас,
Хишигбатын_ӨЛЗИЙХИШИГ 1-р байр, 17 хүртэлх нас
Түргэн төрөлд:
Идэрийн_ЦЭЛМЭГ 1-р байр,
Идэрийн_ЦЭЛМҮҮН 2-р байр,
Ганбатын_ТЭНГҮҮНДАЛАЙ 1-р байр,
Төмөрчөдөрийн_ТҮВШИНТУЛГА 2-р байр, 11 хүртэлх нас
Стандарт төрөлд:
Идэрийн_ЦЭЛМҮҮН 1-р байр,
Ганбатын_ТЭНГҮҮНДАЛАЙ 1-р байр,
Хишигбатын_ӨЛЗИЙХИШИГ 2-р байр,
Төмөрчөдөрийн_ТҮВШИНТУЛГА 2-р байр тус, тус эзэлж энэхүү үр дүнд багийн үзүүлэлтээр Монгол Улс 2-р байрт шалгарсаныг дуулгахад таатай байна.