Өнөөдөр өглөө Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн зарим хэсэгт цахилгаан тасарлаа.
"Тосонцэнгэл УСЦ" ТӨХК-иас "ОХУ-д цахилгаан дамжуулах агаарын шугам гэмтсэн тул цахилгаан тасарсан" гэдэг мэдээллийг цахим орчинд байршуулаад байгаа юм.
Цахилгаан эрчим хүч одоогоор хэвийн болсон.Харин өнөөдөр орой 17:30-19:30 цагийн хооронд 110кВ-ын Мөрөн-Тэлмэнгийн цахилгаан дамжуулах агаарын шугаманд гарсан гэмтлийг засварлах ажил хийгдэх тул дээрх хугацаанд цахилгаан эрчим хүч хязгаарлах юм.Иймд албан байгууллага, аж ахуй нэгжүүд нөөц эх үүсвэрээ ханган бэлэн байдлаа ханган ажиллахыг санууллаа
Эх сурвалж:УБЦТС