Grooming буюу урхидах цахим гэмт хэргийн шинэ арга үүсжээ. Хүүхдийн итгэлцлийн тойрогт нэвтэрч, гэр бүл, найз нөхдөөс нь илүү халамжилдаг дүр эсгэдэг. Итгэлийг нь олмогцоо уруу татах, бэлгийн харилцаанд орох санал тавьдаг аж. Интернэт хөгжих хэрээр хүүхдийн эрхэд халдах үзэгдлүүд олширч байна. Иймд тэдний цахим аюулгүй байдлыг хангах нь тулгамдсан асуудал болжээ.
Хохирогчдын дийлэнх нь орлого тааруу, нийгмийн доод давхаргад хамрах хүүхдүүд байдаг. Охид гэлтгүй хөвгүүдийг ч анхааралдаа авах нь хүний эрхийн мэдрэмжтэй шийдэл юм.
“Цахим орчны хүүхэд хамгааллын талаарх ойлголт” сэдвээр олон улсын байгууллага, НҮБ-ын төлөөлөгчид илтгэл тавилаа. Хүүхэд интернэт орчинд 4С эрсдэлд буюу
Content- Зүй бус бичлэг, зураг, агуулга хүлээн авагч болох;
Contact- Гэмт хэрэгтэн, гаж донтон гэх мэт зүй бус этгээдтэй харилцаа тогтоох;
Conduct- Гэмт хэрэг, дээрэлхэлт, бэлгийн мөлжлөгийн гэрч, хохирогч болох;
Contract- Хохирол учруулж болзошгүй бүлэг, этгээдэд ашиглуулах зэргээр өртөж болзошгүйг анхааруулав.
Олон улсын цахилгаан холбооны байгууллагын төслийн ажилтан Юү Ченг “Sangophone” хүүхэлдэйн дүрийг танилцуулсан. Цахим орчинд өөрийгөө хамгаалах зааварчилгаа бүхий, тоглоомын карт, цуврал бичлэг, ном, гарын авлага зэргийг бэлтгэдэг. https://www.itu-cop-guidelines.com/ сайтаар зочлон тус байгууллагын хүүхэд, асран хамгаалагч нарт зориулсан бусад заавар, зөвлөмжтэй танилцах боломжтой.
Илтгэгчид хүүхдийг интернэтэд хамгаалах, хэрэглээг нь зохицуулахад “Хуулийн шинэчлэл”, “Харилцан яриа”, “Нотлох баримт” чухал нөлөөтэйг онцолсон. Мөн цахим орчны аюулгүй байдал насан туршийн боловсрол болох хэрэгтэйг дурдлаа.
Бага насныхан цахимаар юу хийж, хэнтэй харилцаж буйг хянах шаардлагатай. Иймд
Анзаарах
Ажиглах
Айлгахгүй байх
Амлах гэсэн “4А”-ийн дүрмийг эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч нарт санал болгож байна.