С.Бямбацогт: Орон нутгийн найман чиглэлд хямд, хүртээмжтэй нислэг үйлдэхээр боллоо

МИАТ ТӨХК орон нутгийн найман чиглэлд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхэлж шууд нислэг үйлдэхээр болжээ.

Найман чиглэлд нислэг сэргээж, тийзийн үнийг 2-2.5 дахин бууруулсан талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Орон нутгийн нислэгийг сэргээнэ, тийзийн үнийг бууруулна гэхээр итгэх хүн ховорхон л байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, сэргэлт бодитой болсоор л байна. Төрийн өмчит МИАТ компани нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын тээврийн салбартаа “айлын том ах шиг байж” алдагдалгүй, бас ашиг харахгүй, төсвөөс татаас нэхэхгүйгээр орон нутгийн найман чиглэлд долоо хоногт 1-3 удаа хямд бөгөөд хүртээмжтэй нислэг үйлдэхээр болж байгааг дуулгая” гэв.