Давхардсан тоогоор 41 000 иргэний 2022 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал нэг тэрбум төгрөг олгогдоогүй байна. Үүнтэй холбоотойгоор Татварын Ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэд зургаадугаар сарын 30-ны өдрөөс өмнө баталгаажуулахыг санууллаа. Түүнчлэн ebarimt.mn-д бүртгүүлсэн дансны мэдээллээ, өөрийн харилцагч банкнаас "Монгол банкны Дансны нэгдсэн сан”-д хүргүүлсэн мэдээлэлтэй тулгаж, зөрүүтэй тохиолдолд залруулах шаардлагатай аж. Харин буцаан олголтын урамшуулал авах хүсэлтээ EBARIMT системд зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор гаргаж, баталгаажуулах боломжтой.
Энэ сар дуусахаас өмнө мэдээллээ залруулж, урамшууллаа авах хүсэлтээ гаргаагүй тохиолдолд өнгөрсөн оны НӨАТ-ын урамшуулал цуцлагдаж, санхүүжилт нь улсын төсөвт орохыг анхаарууллаа.