Боловсролын зээлийн сангийн албаны дарга асан, тус сангийн талаарх хууль бус үйл ажиллагааны "шүгэл үлээгч" О.Сийлэгмаагаас салбарын сайд уулчлалт гуйж, буцаагаад албан тушаалд нь томилох үүргийг өгчээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
- Өчигдөр Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж,албан ёсоор уучлал гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцааж томилох үүргийг өгсөн. Мөн БЗС-д Сангийн яам болон манай яамны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьсан.
БЗС-ын албаны дарга асан О.Сийлэгмаа:
- Үнэн, сайд уучлалт гуйсанд баярлалаа. Тэр дайны соёл байх байлгүй дээ гэж харж байсан. Ажлын санал тавьсан ч БЗС-нд очихоос айж байгаагаа хэлсэн. Тэдэнтэй шүүхэдсэн, одоо ч тэднээс цахимд доромжлол гүтгэлэг байж л байна, ажиллаж байхдаа илрүүлсэн, тайлангаа сайдад өмнө нь хүргэсэн.