Засгийн газрын өнөөдрийн /2023.05.17/ хуралдаанаар ШӨХТГ-ын даргаар Н.Мандуулыг томилжээ. Түүний хувьд өмнө нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад чөлөөлөгдөөд байсан юм.
Өнгөрөгч 12-р сард ШӨХТГ-ын даргаар Т.Гантулгыг томилсон бөгөөд ийнхүү хагас жил ажиллаад чөлөөлөгдөж байна.
Н.Мандуул нь 2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэс, газрын дарга хүртэл нийт 10 гаруй жил Сангийн яаманд ажилласан туршлагатай.
Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын “Мазаалай”, “Хуралдай”, “Дим сам”, “Гэрэгэ” болон “Century” зэрэг бондыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдаж байсан бөгөөд Санхүүгийн зах зээлийн дунд хугацааны бодлого, санхүү, төсөв болон хөрөнгийн зах зээлийн томоохон хуулиудыг батлуулахад гол үүрэг гүйцэтгэжээ.
Санхүүгийн тогтвортой байдал, системийн эрсдэл, макро бодлого, Засгийн газрын санхүүгийн статистик, Төслийн санхүүжилтийн загварчлал зэрэг чиглэлээр Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн сургалтуудад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн бөгөөд англи, орос хэлтэй.
Боловсролын байдал:
1990-2000 Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол
2003-2007 Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр /Соросын сангийн тэтгэлэг/
2012-2014 АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр /АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэг/
Ажилласан байдал:
2007-2008 Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх
2008-2012 Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
2013-2014 IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч
2014-2018 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга
2019-2020 “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал,
2020-2021 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал,
2021- оноос Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан.