Энэ амралтын өдрүүдэд (V.06-07) “Степп Арена”-д Монголчуудад маань уран гулгалтын гайхалтай үзүүлбэрээр бэлэг барих ОХУ-ын тамирчдын хамгийн том төлөөлөл, Бээжингийн өвлийн олимпын багийн төрлийн аварга, Европын аварга, дэлхийн дээд амжилтын эзэн Камила Валиева өчигдөр Улаанбаатарт иржээ.
ОХУ-ын уран гулгагч Камила Валиева одоо 17 настай. Тэрээр Казахстанд үзүүлэх тоглолтынхоо дараахан Монголыг зорьсон байна.
“Степп Арена”-д болох мөсөн шоунд Камилагаас гадна ОХУ-ын уран гулгагч Элизавета Туктамышева, Марк Кондратюк, Аделия Петросян, Софья Акатиева, Анастасия Мишина болон Александр Галлямов, Виктория Синицина, Никита Кацалапов, Дмитрий Алиев, Евгений Семененко нар мөн оролцоно.