Энэ сарын 1-ний байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.2 хувиар, өмнөх долоо хоногоос өөрчлөлтгүй байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Гол нэрийн барааны үнэ нэмэгдэхэд ястай үхрийн мах килограмм нь 1.5 хувиар, импортын бөөрөнхий сонгино 3.2 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Улаанбаатар хотын гол нэрийн зарим барааны үнэ, үнийн индексийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.