Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж байна.
Тэрбээр, дөрөвдүгээр сарын 28-нд Гэрэгэ бондын үлдэгдэл болох 368.7 сая долларыг Баасан гарагт Монгол Улсын Засгийн газраас төлснөөр, уг бондын төлбөр бүрэн барагдаж дууслаа. Гэрэгэ бондыг 2017 онд авч байсан гэв.
Гэрэгэ бондын 800 сая ам.долларын тухайд:
2017 онд гаргасан
Хугацаа: 5.5 жил
Хүү: 5.625%
Зориулалт: Чингис бондын 500 сая ам.доллар, Дим сам нэг тэрбум юань, үнэт цаасны дахин санхүүжилт байв.