БНСУ-д суух Элчин сайдад зүтгүүлж буй Б.Энхбатын боловсрол дипломат албанд тэнцэхгүй

МАН гэх бүтэн зууны түүхтэй улс төрийн институцийг мөхлийн ирмэгт тулган авчирч байгаа шилдэг менежрээр тус намын энэ цаг үеийн удирдлагууд нэрлэгдэнэ. Тодруулбал, улс төрд улс төрчийг бэлтгэх боловсон хүчний бодлогогүй, идеалогийн гажуудалд нэрвэгдсэн МАН энэ удаад Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар солонгост хар ажилчнаар очиж, тэндээ үйлдвэрийн “барлаг” хийж явсан этгээдийг томилуулахаар шуурхайлж эхэлжээ.

Энэ хүн бол Батнямын Энхбат гэгч. Тэрээр өдгөө солонгос дахь МИАТ-ын төлөөлөгчийн газрын дарга. Өргөн агуулгаараа Монгол Улсын Үндэсний авиа компани гэсэн том статустай байгууллагын нэр нүүрийг төлөөлөх, хуваарьт нислэгүүдийн хуваарийг батлуулахаас авахуулаад хоёр талын агаарын замын аюулгүй ажиллагааны талаар шинжлэх ухаанч мэдлэгт суурилсан кадр энэ албан тушаалыг хаших нь зүйн хэрэг. Гэвч Б.Энхбатад ийм түвшний боловсрол байхгүй, солонгос эхнэртэйг нь эс тооцвол түүнд “хангүг” хэлнээс өөр гадаад хэлний мэдлэг үгүй.

Харин Олон Улсын авиа компаниудтай харьцаж буй МИАТ-ыг төлөөлөхүйц хэмжээний удирдлагад дор хаяж 2-3 гадаад хэлний бүрэн боловсорсон мэдлэгтэй байх мэргэжлийн шаардлага түүнд тавигдсангүй.  Ковидын үеийн хүндрэлтэй нөхцөлд 600 гаруй зорчигчийн нислэгийг хуваарийн дагуу хөөргөөгүй, МИАТ болон зорчигч хооронд үл итгэлцэл үүсгэсэн түүний ажлын алдаанд  МАН-ын Засгийн газар хариуцлага ярьсангүй.

Б.Энхбат өнгөрөгч хугацаанд Монгол солонгосын хооронд зугаа цэнгэл хөөцөлдөн гүйх намын дарга нарын цүнхийг барьж, эмс хүүхнүүдэд нь “шоппинг” орчуулга хийж явсан “гавъяаныхаа” шагналыг хүртэж БНСУ дахь Элчин сайдаар томилогдох гэж байгаа хэрэг үү. Тийм бол хэдэн мянганы түүхтэй монголын дипломат ёсыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хаа нэгтээ гээж орхиж.

Намын дарга нарын казино, гэр бүлээс гадуурх харилцааны гэрч гэдгээрээ бүхэл бүтэн улсын нүүрийг тахлах албан тушаалд очно гэх шантаажийг тэр хийж байгаа бол ноцтой  асуудал.  Фото зурагт үлдсэн 2019 онд одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өвчний түүхийн гэрч болсон гэдгээр  найраа хийгдэв үү?  Нийгмийн шударга ёсны үзэгдлийн үүднээс, ядаж л Элчин сайдаар томилогдох хүнд тавигдах хууль ёсны шаардлагын өнцөгөөс хандах  сэтгүүлчийн эрхээ эдлэн энэхүү бичвэрийг өлгөлөө.

Э.Дөлгөөн