Нэмэгдсэн өртгийн албан татварын / НӨАТ/ 2023 оны I улирлын төлбөрийн баримтыг дөрөвдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээлсэн. Мөн нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард багтаан олгох журамтай. Тэгвэл НӨАТ-ын буцаан олголт хэзээ олгох талаар Татварын ерөнхий газраас тодруулахад "Энэ сарын 28, 29 нөөс эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг олгоно. Өнөөдөр хэдэн хүнд хэчнээн төгрөг олгох талаарх нэгдсэн мэдээлэл гарна" гэлээ.
Сонирхуулахад 2022 оны IV улиралд нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.