Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад нэг дороос хүргэх зорилгоор “Хүний хөгжил – Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тодруулбал, тус өдөрлөг маргааш, нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 26,27-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.
НЗДТГ-аас зохион байгуулж буй “Хүний хөгжил – Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгт:
Нийслэлийн Аялал жуулчлалын газар;
Нийслэлийн Боловсролын газар;
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар;
Нийслэлийн Биеийн тамир, спортын газар;
Нийслэлийн Нийгмийн даатгалын газар;
Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар;
Нийслэлийн Соёл урлагийн газар;
Нийслэлийн Эрүүл мэндийн газар;
Улаанбаатар театр ОНӨТҮГ;
Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ;
Монголын хүүхдийн урлан бүтээх төв;
Нийгмийн хамгааллын тусгай төв;
Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан;
Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор;
Улаанбаатар хотын музей;
Соёлын төв өргөө;
Монголын хүүхдийн ордон;
Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ;
Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо ХК;
Улаанбаатар спорт менежмент ХК зэрэг байгууллагууд оролцоно.
Өдөрлөгийн үеэр иргэд дээрх байгууллагуудын үйл ажиллагаа, ажил үйлчилгээний талаарх мэдээллийг авч, санал хүсэлтээ мөн өгөх боломжтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС