Бүгд найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Үүнтэй холбогдуулан хоёр улс хэд хэдэн салбарт хамтран ажиллахаар гэрээ хэлэлцээ байгууллаа. Үүний нэг нь монгол, польш жолооч нар харилцан тээвэр хийх агуулгатай хэлэлцээр юм.
Уг хэлэлцээрт гарын үсэг зурсан Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Энэхүү хэлэлцээг байгуулснаар Монгол, Польшийн жолооч нар хоёр улсын нутаг дэвсгэрт хаарилцан чөлөөтэй тээвэр хийх нөхцөл бүрдэж байна. Польш бол Европын холбооны зүүн үүд хаалга болсон улс. Тиймээс бид энэ хаалгаар дамжин Европ руу тээвэр хийх боломж бүрдэж байна. Өмнө нь ихэвчлэн ОХУ, Беларусийн тээвэрчид энэ тээврийг хийдэг байсан бол одоо монгол тээвэрчид маань тээвэр хийх боломж бүрдэж байна. Энэ чиглэлд барилгын материал, жимс, жимсгэнэ, лаазалсан бүтээгдэхүүн ихэвчлэн тээвэрлэдэг.
Хоёр улсын худалдааны эргэлтийн хэмжээ сүүлийн жилүүдэд гурав дахин нэмэгдсэн. Энэ оны эхний удирдланы байдлаар тээврийн хэмжээ өнгөрсөн оны түвшинд хүрчихсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ онд Польшоос Монгол руу хийж буй тээвэр дөрөв дахин нэмэгдэхээр байна. Хамгийн гол нь энэ тээвэрт монголчууд маань бага оролцдог байсан бол энэ хэлэлцээрийг байгуулснаар нэмэгдэх боломж нээгдэж байна. Хэлэлцээртэй холбоотойгоор холбогдох журмууд нь батлагдаж албан ёсоор хэрэгжиж эхэлнэ" гэлээ.