Жүжигчин Алек Болдуин 2021 онд Нью-Мексико мужид “Раст” кино зураг авалтын үеэр санамсаргүйгээр Халина Хатчинс хэмээх зураглаач эмэгтэйг цэнэгтэй буугаар буудаж хөнөөсөн гэх хэрэгт холбогдсон. Улмаар түүний холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай өмгөөлөгч нар нь мэдэгджээ.
Хэргийг хэрэгсэхгүй болгож улмаар кино багийнхан эмгэнэлт явдлын дараа түр зогсоогоод байсан кино зураг авалтаа үргэлжлүүлжээ.