ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь 2018 онд тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-ийн аминд хүрсэн. Улмаар түүнд шүүхээс 11 жилийн ял оноосон. Тэрбээр хорих байгууллагад ял эдэлж буй.
"Хөгжлийн банкны" гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байна. Тус хуралд Б.Махбалыг хорих байгууллагаас авч ирэн шүүгдэгчээр оролцуулж байгаа юм. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.