Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хужирт багийн “Хужирт” гэдэг газар 14 зорчигчтой суудлын хоёр автомашин цасанд суусан тухай дуудлага дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 00:03 цагт хүлээн авсан.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчдыг очиход Сагсай сумын Даян багаас Улаанхус сумын чиглэлд зорчиж явсан хоёр автомашин цасанд суусан байсан тул зорчигчдыг 18:00 цагт Улаанхус суманд хүргэж өгсөн.