Түлэнхийн эмнэлгийн С блокны газар дээр хууль бусаар баригдсан 12 давхар орон сууцыг битүүмжлэх, борлуулалтыг зогсоох, Геронтологийн төв эмнэлэгийг царцаасан “Арево энтернэйшнил” ХХК-ий талаар иргэн О.Энхмаа мэдээлэл хийлээ. Тэрээр “2004 онд Түлэнхийн төв эмнэлэг 16400 м2 газартай байсан бол одоо 7330 м2 газартай болж, газрын 60 хувь нь алдагдсан байна. С.Амарсайханыг хотын дарга байх үед С блокны газар дээр хувийн орон сууц барих зөвшөөрөл нь гарсан. 2017 оноос хойш Геронтологийн төвийн барилгад нэг ширхэг ч тоосго нэмэгдээгүй. Одоогоор “Арево интернэйшнл” компани Эрүүл мэндийн яамтай 22.2 тэрбумын гэрээ байгуулснаас 91 хувийн хөрөнгө оруулалтыг аваад байгаа. Гүйцэтгэл, санхүүжилтэд ЭМЯ хяналт тавиагүйн улмаас энэ барилгын ажил 14 жил гацсан.Тиймээс энэ талаар АТГ-т гомдол гаргаж байна” хэмээлээ.