Хөгжлийн банкны шүүх хурал гурав дахь өдрөө хуралдаж байна

80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн анхны шүүх хурал гуравдугаар сарын 2-нд эхэлсэн ч хойшлогдсон. Учир нь  хуралд оролцогчдын өмгөөлөгчдийн зүгээс хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Шүүх хуралд оролцсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зүгээс хурлыг нээлттэй явуулах санал гаргасан байдаг. 

Улмаар дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагаас Улаанбаатар чуулгын байранд эхэлж, гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдрийн хуралдаанаар:

Хөгжлийн банкнаас гарсан зээлийнх нь цаг хугацаагаар шүүх хуралдааны дарааллыг тогтож, хэлэлцүүлэг хийх

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөн яллах дүгнэлтийг бүрэн уншуулах шаардлагагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийг тогтоох хэсгийг нь уншаад явах боломжтой.

Хэргийг тусгаарлах талаар хүсэлтүүд ирж байгаа. Тэднийг хүлээн авах боломжгүй.

Өмгөөлөгч Ч.Болдбаатар, Б.Наранцэцэг, Д.Түвшинтамир нараас хэрэгт нэр бүхий гэрчүүдийг оролцуулъя гэж хүсэлт гаргасан, үүнийг боломжгүй гэж үзсэн.

Шүүх хуралдааныг өдөрт найман цаг үргэлжлүүлэх зэрэг таван шийдвэр гаргасан юм.

Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Болдбаатар даргалж байна. Шүүх хуралдааны явцын талаар эргэн мэдээлнэ.