Үндэсний статистикийн хорооноос 2023 оны эхний улирлын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцууллаа. Хамтын ажиллагаа тархаалтын хэлтсийн дарга Д.Баасан” Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2023 оны гуравдугаар сард 12.2 хувьтай гарсан. Инфляц 12.2 хувь гарахад хүнсний бараа ундаа усны бүлгийн дүнгээрээ 17.3, согтууруулах ундаа тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9 хувиар, хувцас бараа гутлын бүлгийн үнийн өсөлт, 17.5 хувь, орон сууц цахилгаан ус түлшний бүлгийн үнэ 17.8 хувь өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Монгол Улс 2023 оны эхний улиралд нийт 125 улстай бараа эргэлт хийсэн. Экспорт өмнөх оны мөн үеэс 1.8 тэрбум ам.доллараар өсөхөд нүүрсний экспорт 1.6 тэрбум ам.доллар, цайрын хүдэр баяжмал 1.9 сая ам.доллар төмрийн хүдэр болон баяжмал 52 сая ам доллар нэмэгдсэн нь гол нөлөөг үзүүлж байна. Импортын хувьд өмнөх оны мөн үеэс 248.9 сая ам доллараар өссөн байна. Импортод дизелийн түлш 109.8 сая ам доллар, ачааны авто машин 56.6 сая, нийтийн тээврийн импорт 22.3 сая ам доллараар өмнөх оны мөн үеэс тус тус өссөн байна.
Мөнгөний нийлүүлэлт М2 эхний улирлын байдлаар 30.3 их наяд төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16.8 хувиар өссөн үзүүлэлт. Өсөлтөд валютын харилцах 2.3 их наяд төгрөгөөр валютын хадгаламж 7 их наяд төгрөгөөр өссөн нь гол нөлөөллийг үзүүлсэн.
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 4.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Тэнцэл 656.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Төсийн орлого нэмэгдэхэд ОАТ 604 тэрбум төгрөг, НДШ 199 тэрбум төгрөг, НӨАТ 158 тэрбум төгрөгөөр өссөн нь голлох нөлөөг үзүүлэв.
22 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 сая тонноор өссөн дүн гарч байна. Нийт тээсэн ачааны өсөлтөд авто тээвэр 12.2 сая тонн, төмөр зам 1.9 сая тонн нийт тээсэн ачааны өсөлтөд гол нөлөөг үзүүлжээ.
Нийгмийн даатгалын сангийн орлого 909 тэрбум төгрөг болж 931.9 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 38.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний улиралд 387.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 100.2 тэрбум төгрөг буюу 35 хувиар өссөн байна" гэв.