Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 21:17 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраажээ.
Тус гал түймэрт иргэн Б /64 настай, эмэгтэй/ өртөж, нас барсан байсан тул тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.